ehurungu.mn

1. Ерөнхий заалт

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь "ehurungu.mn" вэбсайт болон "ehurungu" гар утасны аппликейшн (цаашид “ehurungu систем” гэх)-ийн үйл ажиллагааны явцад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хадгалж, ашиглах, хамгаалах, хуваалцах болон устгахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой баримт бичиг юм.
1.2. Энэхүү Нууцлалын бодлого нь ehurungu системийг ашиглан үйлчлүүлж буй бүх хэрэглэгчдэд, үүнд бүртгэлтэй болон бүртгэлгүй хэрэглэгчид, мөн үйлчилгээ авах явцад мэдээллээ өгсөн гуравдагч этгээдүүдэд адилхан үйлчилнэ.
1.3. ehurungu систем нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах үүрэг хүлээх бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэхүү бодлогод заасан нөхцөлийн дагуу ашиглана.
1.4. ehurungu систем нь хэрэглэгчдийн мэдээллийг Монгол Улсын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цуглуулж, ашиглана.

2. Хувийн мэдээлэл цуглуулах

2.1.ehurungu систем-ийг ашиглах явцад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг үр ашигтайгаар цуглуулж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дараах мэдээллийг авч болно. Үүнд:
   2.1.1.Хэрэглэгчийн системд бүртгүүлэх болон ашиглах үйл ажиллагааны хүрээнд дараах хувийн мэдээллүүд:
   - Нэр;
   - И-мэйл хаяг;
   - Утасны дугаар;
   - Оршин суугаа байршил.
   2.1.2. Хэрэглэгч ehurungu системийг ашиглах явцад үүсэх дараах үйл ажиллагааны мэдээллүүд:
   - Системд нэвтрэх болон гарах бүртгэл;
   - Хайлтын түүх, хайлтын түлхүүр үг;
   - Зар оруулах, засварлах, устгах үйлдэл;
   - Хэрэглэгчийн харилцсан зуучлагч, хүлээн авсан мэдээлэл.
   2.1.3. ehurungu систем-ийн ажиллагааг дэмжих, аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэгчийн төхөөрөмж болон холболттой холбоотой дараах мэдээллүүд:    - IP хаяг;
   - Хэрэглэж буй веб хөтчийн төрөл, хувилбар;
   - Төхөөрөмжийн төрөл, үйлдлийн системийн мэдээлэл;
   - “Cookie” болон ижил төрлийн технологиос үүссэн өгөгдөл.
   2.1.4. Хэрэглэгчийн ehurungu системд илгээсэн хүсэлт, санал, үнэлгээ, болон тайлбар зэрэг мэдээллүүд.

3. Мэдээллийн ашиглалт

3.Мэдээллийн ашиглалт
   3.1. ehurungu систем-д хэрэглэгчдийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, аюулгүй байдлыг ханган ажиллана. Үүнд:
     3.1.1. Хэрэглэгчдийн платформ ашиглах туршлагыг нэмэгдүүлэх;
     3.1.2. Зар оруулах, хайлт хийх зэрэг үйл ажиллагааны чанарыг сайжруулах;
     3.1.3. Хэрэглэгчийн ирүүлсэн асуулт, хүсэлт, саналд түргэн шуурхай хариулах;
     3.1.4. Техникийн болон хэрэглэгчийн үйлчилгээний тусламж үзүүлэх;
     3.1.5. Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээнд холбогдох мэдээлэл хүргэх;
     3.1.6. Хэрэглэгчийн бүртгэл, төлбөр, захиалгатай холбоотой мэдэгдэл илгээх;
     3.1.7. Зар сурталчилгаа, үйлчилгээний төлбөртэй холбоотой мэдээллийг тодорхойлох;
     3.1.8. Хэрэглэгчийн захиалсан үйлчилгээнд тулгуурлан үнийн тооцоо хийх;
     3.1.9. Системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн хамгаалалтыг хангах;
     3.1.10. Хууль тогтоомжийн дагуу шаардлагатай бол мэдээлэл өгөх;
     3.1.11. Хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр сурталчилгаа болон шинэчлэлтийн мэдээлэл илгээх;
     3.1.12. Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох.

4. Мэдээллийг хуваалцах

4.1. Манай гэрээт үйлчилгээ үзүүлэгчид болон түншүүдтэй хамтран ажиллахад зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуваалцаж болно. Хуваалцах мэдээлэл нь зөвхөн гэрээт үүргээ биелүүлэхэд шаардлагатай хүрээнд хязгаарлагдана.Үүнд:
   4.1.1. Платформын ажиллагааг хангах технологийн үйлчилгээ үзүүлэгчид;
   4.1.2. Төлбөрийн систем, хүргэлт, үйлчилгээний бусад холбогдох талууд.
4.2. Тодорхой нөхцөлд таны зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээллийг хуваалцаж болох бөгөөд зөвшөөрлийг тодорхой зорилготой, ил тод байдлаар авч, зөвхөн тухайн зорилгод ашиглана.
4.3. Бид таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:
   4.3.1 Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар;
   4.3.2 Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
   4.3.3 Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
   4.3.4 Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
   4.3.5 Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар.
4.4. Бид бизнесээ өргөтгөх, нэгтгэх, худалдан авах, эсвэл борлуулах үйл явцад мэдээллийг шилжүүлэх тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдээлнэ.

5. Аюулгүй байдал

5.1. ehurungu систем нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:
   5.1.1. Мэдээллийн серверүүд болон өгөгдлийн санг хамгаалахын тулд найдвартай байршилд хадгалж, хандах эрхийг хязгаарлах.
   5.1.2. Халдлагын эсрэг хамгаалалттай (firewall), нууцлалын дэвшилтэт технологи ашиглах.
5.1.3.Нууцлагдсан (encrypted) холболт болон мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл ашиглан мэдээллийг аюулгүйгээр хадгалах, дамжуулах.
   5.2. Хэрэглэгч өөрийн нууц үг, бүртгэлийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй.

6. Өөрчлөлт

6.1. Энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхийг ehurungu системийг эзэмшигч байгууллага хадгалах бөгөөд өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгчдэд тухай бүр мэдээлэх бөгөөд шинэчлэгдсэн хувилбар нь системд нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.
6.2. Бид энэ Нууцлалын бодлогыг үе үе шинэчилж болно. Хэрэглэгчид шинэчилсэн мэдээллийг ehurungu систем дээр байршуулж, тэр дороо танилцах боломжийг олгоно. Хэрэглэгч шинэчлэгдсэн Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ehurungu системийг ашиглах эрхтэй.

7. Холбоо барих

7.1. Хэрэв танд энэ Нууцлалын бодлого, таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа талаар асуух зүйл байвал бидэнтэй дараах хаяг, утас, цахим шуудангаар холбоо барьж болно.
   - Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо Юнион Бьюлдинг, С-1005 тоот
   - Цахим шуудан: info@erkhet-innovation.com
   - Утас: +976 99064943; 99034039
   - ehurunugu сошиал хаягуудаар холбоо барина уу.

5 хүртэлх үл хөдлөх хөрөнгө харьцуулалт хийх боломжтой